동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Япон улсын Шиманэ мужийн Ицму хотын төлөөлөгчид Пухан хотод айлчлав.2015-01-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 이즈모시의회.JPG   첨부파일 이즈모시의회2.JPG   첨부파일 DSC_0019.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

Шиманэ мужийн Ицму хотын ИТХ-ын 7 гишүүн, тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн 3 төлөөлөгч 1 сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл Пухан хотод айлчлав. 20-ны өдөр төлөөлөгчид Пухан хот дахь Поско компаний түүхийн музей, мөн төмрийн үйлдвэрээр явж танилцахын зэрэгцээ Япон, Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, ирээдүйн түншлэлийн харилцааг байгуулахад зүтгэл гаргасан Поско компанийг үндэслэгч, Солонгосын Парламентын гишүүн асан Пак Тэ Жүний дурсгалын хөшөөнд цэцэг өргөв. Дараагаар нь Пухан хотын ИТХ-ын гишүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон судалгааны институтын төлөөлөлтэй уулзан хоёр хотын хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцэж санал бодол солилцов. Санал бодол солицсны эцэст 2 талаас тус бүр 1 ажилтныг 2 хотын харилцааг хариуцсан мэргэжилтнээр томилохоор болов. Мөн эдийн засаг, соёл, иргэдтэй харилцах, ИТХ-ын асуудлаар харилцах тус бүр 1 хүн буюу нийт 3 хүнээс бүрдэх багийг бүрдүүлэх, 2 хотын харилцааны тулд хамтарсан симпозиум зохиох санал гарав. Түүнээс гадна Ицму хот япон үндэсний архи үйлдвэрлэлээр, Пухан хот Солонгост гуамэги хэмээх хатаасан загасаар алдартай тул энэ чиглэлийн үзэсгэлэн зохиож болох тухай ч дурдав. Ицму хотын төлөөлөгчидийн энэ удаагийн айлчлал нь Пухан хот ба Ицму хот хооронд 2009 оноос 2012 он хүртэл хотын Захиргаа, ИТХ, Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд жил бүр харилцаатай байж ирсэн ч 2013 оноос 2014 он хүртэл харилцаа зогссноос хойш энэ удаа дахин харилцааг сэргээх хүрээнд хийж буйгаар онцлог юм. Холбооны Хэрэг эрхлэх газрын япон хэлтэй мэргэжилтэн Ицму хотын төлөөлөгчдийг дагалдан Пухан хотод байх хугацаанд нь хэлмэрчлэв.