본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Солонгос-Хятад-Оросын хойд бүсийн эдийн засгийн хотуудын зөвлөлийн 1-р хурал болон Евразийн хотуудын форумд оролцов.

2017-10-23

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg
첨부파일 2.jpg

첨부파일

첨부파일

10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Пусан хотноо болсон эдгээр арга хэмжээнд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөл оролцов. Уг арга хэмжээнд Пусан хотоос гадна ОХУ-ын Приморийн хязгаар, Владивосток хот, БНХАУ-ын Хэйлонжан муж, Жилинь мужийн захиргааны холбогдох албаны хүмүүс, компаний төлөөлөл оролцож Зүүн хойд Азийн бүсийн тээвэр ложистикийн харилцааг өргөжүүлэх болон боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж эдийн засгийн хамтын ажиллагааг явуулах талаар ярилцав. Дашрамд дуулгахад NEAR Холбооны гишүүн болох Хэйлонжан муж Тээвэр ложистикийн хороог байгуулан зохицуулагчаар ажиллах тухай өнгөрсөн 9 дүгээр сард Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон Холбооны Ажлын хэсгийн хорооны 11-р хурлаар шийдвэр гарсан билээ.