동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө2015-05-28

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 사진1.JPG   첨부파일 사진2.JPG   첨부파일 사진3.JPG   첨부파일 사진4.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

Өнгөрсөн 5 сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл БНСУ-ын Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо NEAR Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал болж өнгөрлөө. Хуралд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хятад, Япон 5 улсын 36 орон нутгийн 100 гаруй төлөөлөгч оролцов. Энэхүү хурал Холбооны үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлж, орон нутаг хоорондын харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой байв. 2006 оноос эхлэн зохиогдох болсон уг хурал энэ жил 10 дахь удаагаа зохиогдсон юм. Хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайлан, БНСУ-ын Корей их сургуулийн багш Сун Ги Ёны тусгай илтгэл, гишүүн орон нутгуудын арга хэмжээний зар танилцуулга, Холбооны асуудалтай холбогдсон илтгэл хэлэлцүүлэг тавигдав. Хурлын дараагаар зочид төлөөлөгчид Поско төмөрлөгийн үйлдвэр, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Соггүрам агуй, Бүлгүгса буддын хийд үзэж, танилцав. NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Энэ удаагийн хурал тус Холбооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Холбоог хөгжүүлэх арга замыг хайх, Холбооны үйл ажиллагаанд орон нутгуудын зүгээс идэвхтэй оролцох, анхаарах сонирхох нөхцөл болсон”-ыг дурдаад хурал арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гишүүн орон нутгуудын төлөөлөлд талархал илэрхийлэв.