동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Иркутск мужид айлчлав.2015-05-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0027.JPG   첨부파일 DSC_0023.JPG   첨부파일 DSC_0008.JPG   첨부파일 DSC_0003.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон тэргүүтэй Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид өнгөрсөн 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл Холбооны тэргүүлэгч орон нутаг болох Иркутск мужид ажлын айлчлал хийв. Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн захирагч Ерщенкотой уулзан ирэх 10 сард зохиогдох Холбооны Ажлын хорооны 10-р Бүгд хурлын бэлтгэл, Хоблооны үйл ажиллагааны талаар ярилцаж, санал бодол солилцов. Тэрээр 35 жилийн турш хуримтлуулсан дипломат албаны туршлагадаа үндэслэн NEAR Холбоог хөгжүүлэхэд дээд зэргээр хичээх болно гэв. Иркутск мужийн захирагч хариуд нь талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцааны тулд хичээн ажиллах бөгөөд Холбооны Хэрэг эрхлэх газартай харилцан уялдаатай, тусалж дэмжиж ажиллахаа амлав. Иркутск мужид байх хугацаандаа Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн их сургуулийн Евразийн хэлний сургуулийн гадаад хэлний тэнхимд айлчлан багш оюутнуудтай уулзан NEAR Холбооны талаар танилцуулав. Нөгөөтэйгүүр Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Иркутск мужид суугаа БНСУ-ын Ерөнхий консул Пак Жон Намтай уулзан Иркутск мужид болох Холбооны Ажлын хорооны хурал, Бүгд хурал болоход хамтарч ажиллах талаар ярилцав.