동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга “Хятад жуулчдын өдөр” арга хэмжээнд оролцов.2015-08-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 중국인관광의날.jpg  

첨부파일

8 дугаар сарын 8-ны өдөр Кёнжү хотын Хилтон зочид буудалд “Хятад жуулчдын өдөр” хэмээх арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Гёнсанбүг мужийн захирагчийн орлогч Жү Наг Ён, Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон, БНХАУ-аас Пусан хотод суугаа ерөнхий консул Ём Бун Ран, Хятад жуулчид, Солонгос дахь Хятад оюутнуудын төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцлоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагааны гэрээ, Хятад оюутнууд Гёнсанбүг мужтай танилцах аялалын талаарх сэтгэгдлээр илтгэл тавих, тэквандогийн үзүүлэх тоглолт, брейк бүжгийн тоглолт зэрэг төрөл бүрийн хөтөлбөр зохиогдсон бөгөөд Гёнсанбүг мужаас цаашид жил бүрийн 8 дугаар сарын 8-ны өдрийг “Хятад жуулчдын өдөр” болгон тэмдэглэхээр боллоо.