본문 바로가기

Гишүүн орон нутгийн мэдээ

[Хятад, Өвөр Монголын ӨЗО-ны Баяннуур хот] NEAR Холбооны 15-р Бүгд хуралд оролцсон тухай мэдээ

2025-06-17

Бичлэг оруулах

Admin

Файл

external_image


〇 Өвөр Монголын ӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны газрын зүгээс 6-р сарын 11-13-нд Шэньян хотын Ляонин Найрамдлын зочид буудалд зохион байгуулагдсан “NEAR Холбооны 15-р Бүгд хурал”-д оролцсон талаар WeChat-ийн албан ёсны хуудсаар мэдээлж, энэхүү хурал нь Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн дүгнэжээ.


external_image


〇 Тус хотын Гадаад харилцааны газрын дарга Ван Шяогуан Монгол улсын Дундговь аймгийн төлөөлөгчтэй уулзаж, “Баяннуур хот нь Дундговь аймагтай харилцаа, хамтын ажиллагаагаа туйлын чухалчилдаг” хэмээгээд, “хоёр тал харилцан айлчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлж, итгэлцэл, нөхөрлөлийг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлнэ” гэж мэдэгдсэн байна. 


[Эх сурвалж: Өвөр Монголын ӨЗО-ны Баяннуур хотын Гадаад харилцааны газрын WeChat албан ёсны хуудас]