
〇 Шаньси мужийн Анкан хотын төлөөлөгчид 6-р сарын 11-13-нд Шэньян хотын Ляонин Найрамдлын зочид буудалд болсон “NEAR холбооны 15-р Бүгд хурал”-д оролцсон талаарх мэдээллийг WeChat албан ёсны хуудсаар дамжуулан нийтэлжээ.
〇 Анкан хотын орлогч дарга Лю Юаньтао хурлын үеэр Анкан хотын уламжлалт анагаах ухааны салбарыг танилцуулж, 4 сарын 28-30-ны өдрүүдэд Анканд зохион байгуулагдсан “NEAR холбооны Уламжлалт эм, эмчилгээний хорооны 2-р хурал”-ын үр дүнгийн талаар танилцуулсан байна.
〇 Мөн хурлын үеэр Анкан хотын төлөөлөгчид ОХУ-ын Буриадын БНУ-ын Гадаад харилцааны газрын дарга Халбаев Игорь, Улаан-Үд хот дахь төлөөлөгчийн газрын захирал Пономарёва Александра нартай уулзаж, Улаан-Үд хот болон Анкан хотын хооронд олон улсын найрамдалт харилцаа тогтоох талаар санал солилцжээ.
[Эх сурвалж: Шаньси мужийн Анкан хотын WeChat албан ёсны хуудас]