
〇 Хубэй мужийн Гадаад хэргийн газрын зүгээс 6-р сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотын Ляонин Найрамдлын зочид буудалд зохион байгуулагдсан "NEAR холбооны 15-р Бүгд хурал"-д оролцсон тухайгаа албан ёсны Вичат аккаунтдаа нийтэлжээ.

〇 Хубэй мужийн Гадаад хэргийн газрын дарга Жан Шяомэй нь NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг хүлээн авч уулзан, бүс нутгийн хамтын ажиллагаа, хүн хоорондын солилцоог өргөжүүлэхэд NEAR платформын гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлсэн байна. Мөн хурлын үеэр ОХУ-ын Томск муж, Буриадын БНУ, БНСУ-ын Жолланам муж, Жоллабүг муж, Дэжон хот, Казахстан улсын Туркестан муж, Киргиз улсын Чүй муж, Монгол улсын Булган аймаг зэрэг бүс нутгийн төлөөлөгчидтэй уулзалт, солилцоо хийжээ.
[Эх сурвалж: Хубэй мужийн Ардын Засгийн газрын Гадаад харилцааны газрын WeChat албан ёсны хуудас]