2025 оны 6 сарын 12-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Шэньян хотын Үйбингуаньд “Уул ба тэнгисийн амлалт, найрамдалт хотууд хамтдаа” уриатайгаар зохион байгуулагдсан “Ляонин-Олон улсын найрамдалт хотуудын 2-р чуулга уулзалт”-ын нээлтийн ёслол, хүндэтгэлийн хүлээн авалтад NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин оролцлоо.

6-р сарын 12-ны орой Ляонин мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хао Пэн-ий урилгаар болсон гол оролцогчдын уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, Ляонин муж болон NEAR-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн Япон, Орос, Хойд Солонгосын Шэньян дахь Ерөнхий консулуудтай уулзаж, NEAR Холбооны талаар танилцуулав.

6 сарын 13-ны өдөр болсон нээлтийн үеэр Ляонин мужийн дарга Ван Шин Вэй хэлсэн үгэндээ 32 орны 93 хоттой харилцаатай болж, олон улсын солилцоог илүү нээлттэй, шинэлэг байдлаар хөгжүүлж байгааг дурдсан. Тэрбээр “эдийн засаг, технологи, соёлын шинэ орон зайг хамтдаа бүтээе” гэж онцолжээ.

Хятад-Ард түмний найрамдлын холбооны дэд дарга Лу Сяндун Ляонин мужийг Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны төв болсон гэдгийг онцолж, найрамдалт хотуудын платформоор дамжуулан бодит үр дүнд хүрч, орон нутгийн болон улс хоорондын харилцааг гүнзгийрүүлэх зорилт тавьж буйгаа илэрхийлэв.

Уг арга хэмжээнд Аргентин, Польш, Япон, Монгол, Орос, Узбекистан, Малайз зэрэг орны өндөр түвшний төлөөлөгчид оролцож, орон нутгийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлов. Энэ үеэр Ляонин муж-Польшийн Шлёнск муж, Шэньян хот-БНСУ-ын Пажу хот, Даньдун хот-Аргентины Хосе Клементе Пас хотуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ болон соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Япон улсын Иватэ мужийн захирагч Датцуотой уулзаж, NEAR-ийн Японтой харилцаж буй сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаа болон Холбооны сүүлийн үеийн үйл ажиллагааг товч танилцуулж, Иватэ муж тус Холбоонд гишүүнээр элсэх боломжтойг санал болгов.
"Ляонин Олон улсын Найрамдалт Хотуудын Чуулга уулзалт" нь өнгөрсөн онд анх удаа зохион байгуулагдаж, энэ жил хоёр дахь удаагаа болж байна. Тус арга хэмжээ нь Ляонин муж болон дэлхийн улс орнуудын орон нутгийн засаг захиргаад хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, чанартай үйлдвэрлэлийн хөгжил болон нээлттэй хамтын ажиллагаагаар бүс нутгийн хөгжил дэвшлийг эрэлхийлэх зорилготой олон улсын арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй орноос засгийн газрын төлөөлөгчид, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, соёл, аялал жуулчлалын салбарын холбогдох 400 орчим хүн оролцлоо.