2025 оны 6 сарын 11-ний өдөр БНХАУ-ын Ляонин мужид болсон "Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны 15 дахь удаагийн Бүгд хурал"-д оролцсон NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин ОХУ-ын Буриад улсын тэргүүн Алексей Цыденовтой уулзаж, NEAR Холбооны тэргүүлэгчийн үүрэг зэрэг асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга Буриад улсын тэргүүн Цыденовыг энэ удаагийн Бүгд хуралд оролцсонд талархал илэрхийлж, дараагийн буюу 16 дахь удаагийн Холбооны тэргүүлэгчээр сонгогдсонд баяр хүргэв. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд NEAR Холбооны Дээд түвшний Ажлын хэсгийн хурал, Уламжлалт эм, эмчилгээний хорооны хурал зэрэг үйл ажиллагаанд Буриад улсын өндөр түвшний төлөөлөл идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ. Буриад улс Холбооны тэргүүлэгчийн үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн хурал болон Бүгд хурал зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Буриадын чиглэлийн олон улсын нислэгт онцгой анхаарал хандуулахыг хүсэв.

Ноён Цыденов NEAR-ийн арга хэмжээнд урьж оролцуулсанд талархал илэрхийлээд, Буриад улс ирэх хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын хөгжил, дорнын анагаах ухаан, хүн амын бодлогын сайжруулалт зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон бөгөөд NEAR-ийн тэргүүлэгч орны хувьд тус Холбооны хөгжил, олон улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэв.
Нөгөөтэйгүүр Буриад улс 6 сарын 12-ны өдөр NEAR-ийн 15-р Бүгд хурлаар Холбооны дараагийн тэргүүлэгчид нэр дэвшиж албан ёсоор сонгогдсон юм.