본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2025-06-16

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6 сарын 12-ны өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон NEAR Холбооны 15-р Бүгд хуралд оролцсон Монгол улсын Булган, Дорнод, Дундговь, Төв аймгийн Засаг дарга нар болон Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчтой уулзалт хийлээ. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Бүгд хуралд оролцохоор цаг зав гарган хүрэлцэн ирсэн Монгол улсын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг явуулахыг чухалд үздэг бөгөөд удахгүй болох 2 дахь удаагийн NEAR-Гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрт Монголоос 7 төрийн албан хаагч сонгон оролцуулах болон Ённам их сургуулийн Пак Жон Хи Сэмауль төгсөлтийн дараах сургуулийн магистрийн сургалтад 1 төрийн албан хаагчийг Монголоос сонгон тэтгэлэгтэй суралцуулж буй талаар танилцуулаад цаашид Монголын орон нутгуудыг NEAR-ын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалав.

 


Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэ удаагийн арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд тус Холбооны дараагийн тэргүүлэгчийн эрхийг Монголдоо авах хүсэлтэй байгааг дуулгав. Мөн энэ цаг үед орон нутгуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцлов

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир NEAR нь 7 улсын гишүүн гишүүн орон нутгууд эдийн засгийн хувьд ялгаатай боловч харилцан хөгжлийн туршлагаас суралцах боломжтой чухал платформ юм гэж өндрөөр үнэлэв.

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг өндрөөр үнэлж, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдыг сургалтын хөтөлбөрт оролцуулахад хамтарч ажиллах боломжтойг дурдав.

Нөгөөтэйгүүр, энэ удаагийн хурлын нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Ляонин-Олон улсын нөхөрлөлийн харилцаат хотуудын чуулга уулзалтад Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл баярын үг хэлж, Төв аймгийн ЗДТГ-аас Төв аймгийн олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар илтгэл тавьжээ.