*Томск муж: Мужийн Хурлын дарга Оксана Козловская, орлогч захирагч Наталья Киселева, орлогч дарга Александр Куприянец, Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны газрын дарга Алексей Стуканов
*Сахагийн БНУ: Шадар сайд Ким Борисов, Саха БНУ-ын Хятадад суугаа төлөөлөгчийн газрын дарга Стефан Андреев
*Приморийн хязгаар: Далянь дахь төлөөлөгчийн газрын дарга Ирина Меренкова
2025 оны 6-р сарын 11-ний өдөр Зүүн хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНХАУ-ын Ляонин мужид болсон “NEAR Холбооны 15-р Бүгд хурал”-д оролцохоор ирсэн ОХУ-ын Томск муж, Саха (Якут)-гийн БНУ, Приморийн хязгаарын төлөөлөгчидтэй уулзалт хийж, харилцан сонирхсон асуудлуудын талаар санал солилцлоо.
Им дарга төлөөлөгчдийг Бүгд хуралд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд хурлын үеэр бусад гишүүн байгууллагуудтай идэвхтэй харилцаж, Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүслээ.
Томск мужийн тухайд NEAR Холбооны олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв.
Сахагийн БНУ-ын тухайд NEAR-ийн 13 дугаар ээлжит тэргүүлэгчээр ажиллаж байсан, мөн Спортын салбар хороог хариуцан ажиллуулдаг зэрэг нь Тус Холбооны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж, цаашид ч идэвхтэй оролцон дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Приморийн хязгаарын хувьд Оросын гишүүн орнуудаас Солонгостой хамгийн ойр харилцаатай засаг захиргааны нэг гэдгийг дурдан, NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалав.

Томск мужийн ИТХ-ын дарга Оксана Козловская NEAR-ийн хүрээнд ИТХ хоорондын олон улсын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, Томск муж NEAR-ын үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоход Хурлын зүгээс бүрэн дэмжинэ гэв.
Сахагийн БНУ-ын Шадар сайд Ким Борисов NEAR Холбоотой хамтын ажиллагааг маш чухалчилдаг ба NEAR-ийн платформыг ашиглан Солонгосын гишүүн орон нутгуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Приморийн хязгаарын Далянь дахь төлөөлөгчийн газрын дарга Ирина Меренкова Приморийн хязгаар, Солонгос, Хятадын хооронд гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдаад, NEAR-ийн платформыг үр дүнтэй ашиглах бодолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ удаагийн NEAR Холбооны 15-р Бүгд хуралд ОХУ-аас Буриадын БНУ, Томск муж, Саха БНУ, Приморийн хязгаар гэсэн 4 гишүүн орон нутаг оролцсон байна.