NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2025 оны 5 сарын 29-ний өдөр Хэнань мужийн Жэнжөү хотноо болсон “Жэнжөүгийн хилийн чанадын цахим худалдааны чуулганд” оролцож баярын үг хэлжээ.

Нээлтийн үйл ажиллагаа нь дэд захирагч Жан Мин-ий удирдлага дор явагдаж, Хэнань мужийн захирагч Ван Кай, Хятадын болон олон улсын бизнес эрхлэгчдийн холбооны дарга Лун Юн Тү, ASEAN төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жун Жүн, NEAR-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Худалдааны яамны зах зээлийн бүтцийн газрын орлогч дарга Ли Вэй Жэн нар үг хэлэв.

Им дарга үгэндээ “Хэнань муж нь NEAR-ийн үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд, аялал жуулчлал болон цахим худалдааны салбар хороог удирдан зохион байгуулах замаар NEAR-ийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна” хэмээн онцолжээ. Мөн “Цахим худалдаа нь дижитал эдийн засгийн эрин үед шинэ худалдааны хөдөлгүүр болох тул энэхүү чуулганаар дамжуулан NEAR-тай хамтын ажиллагаа гүнзгийрнэ гэдэгт итгэж байна” гэжээ.
Им дарга 5 сарын 28-ны өдөр Жэнжоу хотын Намын нарийн бичгийн дарга Ан Вэйгийн зохион байгуулсан хүлээн авалтад оролцох үеэр Хятадын болон олон улсын бизнесийн холбоодын удирдлагуудтай уулзаж, NEAR-ийн үйл ажиллагаа болон Хятадын гишүүн орнуудын үүрэг оролцоог танилцуулжээ.

Энэ удаагийн Цахим худалдааны чуулганыг Хэнань мужийн Худалдааны газар, Жэнжөүгийн хилийн чанадын цахим худалдааны салбар хамтран зохион байгуулсан бөгөөд “Дэлхий даяар худалдан авч, дэлхийд заръя” сэдвийн дор 3 өдрийн турш үргэлжилж, 150 гаруй дотоодын болон 300 гаруй гадаадын компани оролцож нийт 500 гаруй үзэсгэлэнгийн талбай ажиллаж, амжилттай болж өнгөрлөө.