본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньдун олон улсын найрамдалт хотуудын долоо хоногийн арга хэмжээнд оролцов

2025-06-02

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 2025 оны 5 сарын 26-ний өдөр Шаньдун мужийн Жинань хотын Шаньдун олон улсын зочид буудалд зохиогдсон Найрамдалт хотуудын хамтын ажиллагааны долоо хоногийн арга хэмжээнд оролцлоо.

 


Тэрээр 5 сарын 26-ны өдөр Шаньдуны Намын нарийн бичгийн дарга Линь Ү-гийн ахалсан хүлээн авалт болон 5-р сарын 27-ны нээлтийн ёслолд оролцов. Арга хэмжээнд Шаньдун мужийн олон удирдлага, олон улсын төлөөлөгчид оролцжээ.

 


Им дарга Киргиз улсын Чүй мужийн захирагч Жумагазыев Канат, Малайз улсын Пенан мужийн Ерөнхий сайд Чау Кон Яоу, Вьетнам улсын Виньфук мужийн орлогч дарга Чан Ван Ми, Йорданы БНХАУ дахь элчин сайд Хуссам Аль Хуссейни, Япон улсын CLAIR байгууллагын Бээжин дэх салбарын дэд дарга зэрэг олон төлөөлөгчидтэй уулзаж NEAR-ийн үйл ажиллагааг танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


 

Мөн Шаньдун мужийн гадаад хэргийн дарга Цай Сянь Жин, дэд дарга Чэнь Бай Вэй, шинжлэх ухаан технологийн газрын дарга Сүн Хай Шэн зэрэг албаны хүмүүстэй уулзаж, NEAR-ийн үйл ажиллагааг дэмжсэнд талархал илэрхийлж, цаашид идэвхтэй оролцохыг уриалжээ

Шаньдун мужийн Ардын засгийн газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь “Гар нийлсэн хөгжил, хамтын ажиллагаа” сэдвийн дор явагдсан бөгөөд 33 улс орны 200 гаруй байгууллага оролцсон 26 арга хэмжээг багтаасан байв.