본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хэнань мужийн ГХГ-ын дарга Лян Жэ И-тай уулзлаа

2025-06-02

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 2.jpg

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2025 оны 5-р сарын 29-ний өдөр Жэнжоу хотноо болсон Олон улсын цахим худалдааны хурлын үеэр Хэнань мужийн Гадаад ГХГ-ын дарга Лян Жэ И-тэй уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Им дарга хэлэхдээ “Хэнань муж нь цахим худалдаа болон аялал жуулчлалын салбар хороог хариуцан ажилладгийн хувьд бүс нутгийн засаг захиргаадын бодит хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд, ирэх жил болох салбар хорооны хуралд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Лян дарга нь NEAR-ийг Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны чухал платформ хэмээн үнэлж, Хэнань муж тус Холбоог үүсгэн байгуулагч гишүүн орон нутгийн хувьд NEAR Холбоотой харилцаагаа гүнзгийрүүлж, ирэх жилийн арга хэмжээг амжилттай зохион байгуулан бусад гишүүн орон нутгуудтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.