동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Пухан хотын олон улсын уран зургийн үзэсгэлэн 2023-д NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулав2023-10-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 11.jpg  

첨부파일


    NEAR Хүүхдийн гар зургийн уралдаанаас шалгарсан 21 бүтээлийг “Пухан хотын олон улсын уран зургийн үзэсгэлэн 2023”-д дэлгэхийг урьсан бөгөөд уг үзэсгэлэн 10 дугаар сарын 4-25-ны өдрүүдэд Пухан хотын Sangsaeng үзэсгэлэнгийн танхимд явагдаж байна.

    NEAR Хүүхдийн гар зургийн уралдааныг Зүүн хойд Азийн хүүхдүүдийн дунд бүс нутаг бүрийн соёл, онцлогийг ойлгуулах зорилгоор 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн 7 жилийн хугацаанд 5 улсын 51 гишүүн орон нутгийн 2000 орчим хүүхэд, залуус оролцсон байна.

     Пухан Олон улсын уран зургийн үзэсгэлэн-2023 нь энэ оны 8 дугаар сард Туркийн Истанбул болон Сөүл хотод болсон зургийн үзэсгэлэнгийн дараа Пухан хотод “Бид хамтдаа” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээс гадна дотоодын 41 нэрт зураачийн бүтээлүүд болон Пухан хотын урлагийн ахлах сургуулийн сурагчдын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байна. 

    NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Төлөвлөлт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү Дэ Бом Пухан хотын олон улсын уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд баяр хүргэж, энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан NEAR Хүүхдийн гар зургийн уралдааныг сурталчилж байгаадаа талархаж, гар зургийн уралдаанд нутгийн сурагч, хүүхдүүдийг оролцохыг уриалав. 

 


    Нөгөөтээгүүр, NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 2019 оноос хойш жил бүр Пухан хотын олон улсын уран зургийн танхимд NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж ирсэн бөгөөд зочдоос сайн үнэлгээ авсаар байна.