동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Ерөнхий нарийн бичгийн дарга Чиндаогийн “Далайн 10 жил” олон улсын хамтын ажиллагааны төвд зочиллоо2023-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR Далай, загасны аж үйлдвэрийн  хорооны 8-р хуралд оролцсонтой холбогдуулан 9-р сарын 20-нд Чиндао дахь "Далайн 10 жил" олон улсын хамтын ажиллагааны төвд зочилж, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, NEAR-тай холбоотой  хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцов. 


  

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR холбооны БНХАУ-ын гишүүн орон нутгуудын үйл ажиллагааг танилцуулж,  "Далайн 10 жил" олон улсын хамтын ажиллагааны төв" нь БНХАУ-ын далайн аж үйлдвэрийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж, цаашдаа хоёр улсын олон улсын байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэдгээ илэрхийлэв.



 Шаньдун мужийн Намын хорооны Далай, загас агнуурын газрын орлогч дарга, Шаньдун мужийн Далайн хорооны орлогч дарга Яньдүн хэлэхдээ, хоёр тал цаашид олон салбарт нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг 2024 онд Чиндаод болох Зүүн Азийн Далайн хамтын ажиллагааны форумд урив.


Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Шаньдун телевизэд ярилцлага өгч, Вэйхайд айлчлах үеэрээ цэнхэр нүүрстөрөгчийн галофитийн туршилтын бааз болон Вэйхай хотын эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй танилцав.


"Далайн 10 жил" олон улсын хамтын ажиллагааны төвийг “НҮБ-ын “Тогтвортой хөгжил, далай тэнгисийн шинжлэх ухааны 10 жил” (2021-2023) зорилтод хүрэхийн тулд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг дэмжих, далай тэнгистэй холбоотой дэлхийн инновацын платформыг бий болгох, шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжлийн төв байгуулах, далайн судалгааны төвүүдийг өргөжүүлэх, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг дэмжих  зорилгоор 2023 оны 2-р сарын 15-нд БНХАУ-ын Байгалийн нөөцийн яам, Шаньдун мужийн Ардын засгийн газар, Чиндао хотын Ардын засгийн газар хамтран байгуулсан олон улсын байгууллага юм.