동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Далай, загасны аж үйлдвэрийн хорооны 8-р хуралд оролцов2023-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 2.png  

첨부파일


    NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 22-ны өдөр NEAR болон Шаньдун мужийн засгийн газраас хамтран зохион байгуулсан Шаньдун мужийн Далай, загасны аж үйлдвэрийн  хорооны 8-р хуралд (Зүүн хойд Азийн тэнгисийн ногоон бага нүүрстөрөгчийн өндөр чанарын хөгжлийн хурал) оролцож, баяр хүргэв.



    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн ёслолд мэндчилгээ дэвшүүлэхдээ, "Шаньдун муж нь NEAR салбар хорооны үйл ажиллагааг хамгийн идэвхтэй явуулдаг гишүүн орон нутаг бөгөөд, Далай, загасны аж үйлдвэрийн хороог байгуулснаас хойш Зүүн хойд Азийн 5 улсын 29 гишүүн орон нутгууд оролцож, Далай, загасны аж үйлдвэрийн дэвшилтэт бүс нутаг "Шаньдун мужид зургаан удаа айлчилснаараа олон улсын солилцоо, хамтын ажиллагааны талбар болж, харилцан ашиг тустай, зэрэгцэн орших замыг нээж өгсөн" хэмжээн талархал илэрхийлэв. 

 

    Энэ удаагийн хурал Шаньдун мужийн Вэйхай хотод болсон бөгөөд  “Байгаль орчинд ээлтэй технологиор тэргүүлэгч, дижитал чадавхыг олгох” сэдвийн дор нээлтийн үйл ажиллагаа эхэлж, дөрвөн дэд сэдвээр үргэлжлэн, NEAR-ийн гишүүн орон нутгуудаас гадна БНХАУ,  БНСУ, Япон орнуудын  далайн аж үйлдвэртэй холбоотой олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, далай тэнгисийн боловсрол, судалгааны байгууллагуудын төлөөлөл зэрэг 300 орчим хүн оролцож, Шаньдун мужийн дэд захирагч Фан Бо, Вэйхай хотын намын нарийн бичгийн дарга Ян Жианбо, Жэжү мужийн улс төрийн асуудал эрхэлсэн дэд захирагч Ким Хуи Хён (цахимаар), Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн газрын дарга Ким Жун Гвон (цахимаар) нар баяр хүргэж, үг хэлэв.