동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньдун мужийн дэд захирагч Фан Ботой уулзав2023-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

    NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Им Бён Жин Шаньдун мужийн Вэйхай хотод болсон 8 дахь удаагийн NEAR далай, загасны аж  үйлдвэрийн хорооны хуралд оролцож байгаатай холбогдуулан 9-р сарын 22-нд Шаньдун мужийн дэд захирагч Фан Ботой уулзаж, NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагаа болон Шаньдун мужийн зүгээс NEAR-ийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар ярилцаж, мөн Далай, загасны аж үйлдвэрийн хорооны хурал, арга хэмжээг  7 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, цаашид дэмжиж ажиллахыг хүслээ.



    Үүний хариуд Дэд захирагч Фан Бо Ерөнхий нарийн бичгийн дарга Имийг Шаньдун мужид айлчилж байгаад талархаж, NEAR-тай хамтын ажиллагааг эрхэмлэдэг гэдгээ хэлээд NEAR-ийн үйл ажиллагаанууд, тэр дундаа Далай, загасны аж үйлдвэрийн хорооны үйл ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлэв.

        Энэ хуралд Шаньдун мужийн Вэйхай хотын нарийн бичгийн дарга Янь Жяньбо,  Шаньдун мужийн Ардын засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лү Же, Шаньдун мужийн Далайн хорооны дарга Жан Жяндун, Шаньдун мужийн Далайн хорооны орлогч дарга Яньдун, Вэйхай хотын захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жиан, Вэйхай хотын орлогч дарга Жао Баоган, БНСУ-аас Чиндао хотод суугаа Ерөнхий консулын газрын эдийн засаг хариуцсан консул Ким Сол, Ким Вун Со, Далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн 10 дахь тэргүүлэгч Хуан Сон нарын 8 хүн,  Гёнсанбүг мужийн Далайн хэрэг, загас агнуурын хорооны Далайн загас агнуурын газрын дарга, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагчийн үүргийг орлогч Жу Сон Хуа нарын олон тооны зочид төлөөлөгчид оролцов.