동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Ганьсү муж NEAR-ийн 81 дэх гишүүн орон нутгаар элсэх хүсэлтээ гаргав2023-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.png  

첨부파일


    БНХАУ-ын Ганьсү мужаас  NEAR холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. 10-р сарын 25-нд Үльсан хотод болох NEAR-ийн 14-р Бүгд хурлаар батлагдвал нийт гишүүн орон нутгуудын  тоо 81 болох юм. Ганьсү муж нь гишүүнээр элсвэл Ляонин муж 2021 онд элссэнээс хойших БНХАУ-ын  13 дахь гишүүн орон нутаг болох бөгөөд энэ онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс гишүүнээр элсэх хүсэлт гаргасны дараах хоёр дахь орон нутаг болж байна.


    Ганьсү муж нь БНХАУ-ын баруун хэсэгт  оршдог бөгөөд нийт 425,800  талбайтай, нарийн бөгөөд урт газар нутагтай, зүүнээс баруун тийш 1,655 км урт, хойноос урагшаа 530 км өргөнтэй.


    Ганьсү нь  12 муж, 2 үндэстний өөртөө засах муж (Линся Хуэй муж, Ганнан Түвдийн Өөртөө Засах Муж) болон 86 хошуу (хот, дүүрэг) харьяалагддаг бөгөөд  24,92 сая хүн амтай.