동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга "Ниншя олон улсын найрсаг хот"-ын 3 дахь форумд оролцов2023-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

 

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 19-нд Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос зохион байгуулсан "Ниншя олон улсын найрсаг хот"ын 3 дахь форумд оролцож, баярын үг хэлэв.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 18-ны өдөр болсон хүлээн авалтад Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Намын нарийн бичгийн дарга Лян Яньшүн, Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы газрын дарга Жан Юфу, УТЗЗ-ийн дарга Чэн Ён, Суртал ухуулгын газрын дарга Ли Жинкэ,  Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Жу Тяньшю, Ниншягийн дэд ерөнхийлөгч Чэнь Чуньпин нарын хамт оролцож, NEAR-ийг танилцуулж, цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжиж ажиллахыг хүсэв.



"Ниншя олон улсын найрсаг хот"ын 3 дахь чуулга уулзалт нь “Найрамдалт харилцаа, олон улсын солилцоо, шинэ бүтээн байгуулалт, хамтын ашиг тус гэсэн сэдвүүдийн дор зохион байгуулагдаж

Ниншягийн намын нарийн бичгийн дарга Лян Еншүн, Хятадын Ардын гадаад найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Юан Миндао, Пакистаны Пенжабын Ерөнхий сайд Сайед Мохсин Раза Накви, Шинэ Зеландын Марлборо хотын дарга Надин Тейлор зэрэг найрамдалт харилцаат хотуудын өндөр албан тушаалтнууд, дипломат төлөөлөгчид нийлсэн 90 орчим хүн оролцож, Ниншя болон олон улсын найрамдалт харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүсэл зоригийг илэрхийлсэн хамтарсан тунхаг зарлав.



Түүнчлэн NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ниншя хотод айлчлах үеэрээ Ниншя телевизэд ярилцлага өгч, Данжин хотын төлөөлөгчдийн хамт Ниндунгийн эрчим хүч, химийн аж үйлдвэрийн баазад байрлах Hyosung групп болон Taekwang Industrial компанийн үйл ажиллагаатай танилцаж Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы засгийн газраас БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй дэмжиж ирснийг өндрөөр үнэлэв.