동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

2023 оны "Залуу удирдагчдын форум"-д тэргүүлсэн багийг Хэрэг эрхлэх газарт урьж, NEAR-ийн дэмжигчээр томилох ёслолын ажиллагаа болов2023-09-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


NEAR холбооноос энэ зун Метаверс платформоор зохион байгуулсан "Залуу удирдагчдын форум"-д шалгарсан багийг (11 оюутан) 9-р сарын 20-23-ны өдрүүдэд (4 өдөр, 3 шөнө) Хэрэг эрхлэх газарт урьж,уулзалт зохион байгуулж, NEAR-ийн дэмжигчээр өргөмжлөв. 


 

"Залуу удирдагчдын форум"-д шалгарсан багийн 11 оюутан, идэвхтэй оролцсон 7 оюутан нийт 18 оюутныг  NEAR-ийн дэмжигчээр өргөмжилсөн бөгөөд тэд NEAR-ийн үйл ажиллагааг цахим хаягаараа сурталчлан таниулж ажиллах элч төлөөлөгч юм. 

 


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин оролцогчдод баяр хүргэж, “Нутаг орондоо эргэж очоод NEAR-ийг дэмжигчийн хувьд   харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд суурилсан дэлхий ертөнцийг бий болгохын төлөө,  NEAR платформоор дамжуулан бүс нутгийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн алсын харааг хамтдаа бүтээцгээе" гэв.  

Түүнчлэн, оюутнууд Пухан, Гёнжү хотуудаар аялж, үндэсний хувцас (Hanbok), солонгос хоол гэх мэт Солонгосын түүх, соёлтой танилцав.   


Аяллын сүүлийн өдөр Хандун их сургуульд зочилж, тус сургуулийн оюутнуудтай уулзалт хийж,  Дэлхийн төмрийн үйлдвэр болох POSCO-той танилцав.     

Түүнчлэн харилцаа, хамтын ажиллагаагаар энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг бэлгэддэг “상생의 손” (Эв найрамдлын гар) газарт зочилсноор NEAR-ийн алсын харааг дахин нотлох боломж олдсон юм.