동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, NEAR-ийг сурталчлах хүндэт элч нартай уулзалт зохион байгуулав.2022-05-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 5 сарын 10-ны өдөр NEAR-ийг сурталчлах хүндэт элч  бүхий БНСУ-ын Үльсан хотын 2 төлөөлөгчийг урин Хүндэт элч өргөмжлөлийг гардуулсны дараа NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын ажилтнуудтай уулзалт зохион байгуулав.


Энэ уулзалтад NEAR-ийн хүндэт элчид өргөмжлөгдсөн Үльсан хот дахь Эрчим хүч, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ян И Сог, Үльсаны Шинжлэх ухааны технологийн институтийн Менежментийн шинжлэх ухааны тэнхимийн дэд багш Со Бён Ги оролцож, NEAR Холбоог сурталчлан таниулах арга замын талаар хэлэлцэв. 



Энэ удаагийн уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR-ийн хүндэт элчид өргөмжлөх болсон шалтгааныг тайлбарлаж, цаашид NEAR-ийг сурталчлан таниулахыг хүсэв. Хариуд нь Хүндэт элч нар олон улсын хамтын ажиллагааг явуулахад орон нутгийн захиргааны байгууллагын үүрэг чухал болохыг онцлон тэмдэглээд тус Холбоог орон нутагт таниулахын төлөө хичээх болно гэв.

Нөгөөтээгүүр орон нутагт олонд нөлөөлөх чадвартай, арвин мэдлэг туршлагатай иргэдээр дамжуулан NEAR-ийг сурталчлах зорилгоор NEAR Хүндэт элч өргөмжлөлийг 2020 оноос эхлэн гаргаж одоо Хятад Япон, Солонгос, Монгол, Орос 5 улсын 26 орон нутгийн 41 төлөөлөгч хүндэт элчид өргөмжлөгдөөд байна.