동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн гишүүн орон нутгууд Вьетнам улсын Хошимин хотод коронавирустэй тэмцэхэд зориулж хандив өгөв.2021-11-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 충북지원.jpg  

첨부파일

8 сарын 23-ний өдөр NEAR-ийн гишүүн орон нутаг болох Вьетнам улсын Хошимин хотод ковидын халдвар ихсэж, эм, вакцины хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай болсны улмаас NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт тусламж хүссэний дагуу тус газраас Холбооны нийт гишүүн орон нутгуудаас судалсны эцэст БНСУ-ын Чүнчонбүг муж, Ганвон муж, Үльсан хотоос тусламж дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн.


Тухайлбал 10 сарын сүүлээр Чүнчонбүг мужид үйл ажиллагаа явуулдаг “Sugentech”компани Вьетнамын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан 10 сая воныг хандивласан бол Ганвон мужаас 80.000 ширхэг маск, Үльсан хотоос коронавирус илрүүлэх 1500 ширхэг оношлуурыг хандивлахаар болж, явуулахаар бэлдэж байна. 

Нөгөөтээгүүр Хошимин хот 2017 онд Хунан мужид болсон Ажлын хэсгийн хорооны 11-р хурлаар NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элссэн билээ. Мөн өнгөрсөн 8 сард онлайнаар болсон NEAR-ийн 13-р Бүгд хуралд Хошимин хотын хорооны дэд дарга Дүон Ан Дүк оролцсон удаатай.