동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Тояама муж 15 дахь удаагийн NEAR-ийн Байгаль орчны хорооны хурлыг зохион байгууллаа.2021-11-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 전체 사진.png  

첨부파일

11-р сарын 17-ны өдөр Япон улсын Тояама мужаас удирддаг NEAR Холбооны Байгаль орчны хорооны 15-р хурал онлайнаар болж өнгөрлөө. Хуралд  Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг таван орны 14 орон нутаг оролцож, 2021 онд хэрэгжүүлсэн төслийг тайлагнаж, 2022 онд хийх төслийн санал гаргав.

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас уг хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй 10 ажилтан оролцсон бөгөөд Ким дарга баяр хүргэж үг хэлэхдээ Байгаль орчны хороо 1999 онд. байгуулагдсан цагаас хойш орон нутгуудын харилцаа, хамтын  ажиллагааны үлгэр жишээ болж буйг сайшаав.



Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR Холбооны Байгаль орчны хорооны үйл ажиллагааг Зүүн хойд Азийн орнуудад сурталчлан таниулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Солонгос, Японы хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг Солонгос-Японы олон улсын байгаль орчны шагналд нэр дэвшүүлэх зэргээр тус газраас чармайлт гаргаж байгаа талаар танилцуулав..