동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ NEAR-ын тэргүүлэгч, ОХУ-ын Сахагийн БНУ-д айлчлав.2019-07-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 미팅.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй NEAR-ын ХЭГ-ийн төлөөлөгчид Саха улсын үндэсний том баяр болох “Осэх”-д оролцож, Саха улсын тэргүүн Айсэн Николаевтай уулзахын зэрэгцээ баярын нээлтийн ажиллагаан оролцон баяр хүргэж үг хэлэв.

Саха улсын тэргүүн Айсен Николаев ирэх 8 дугаар сард болох NEAR Холбооны Ажлын хэсгийн хорооны хурал, дараа жил болох NEAR Холбооны 13-р Бүгд хуралд гишүүн орон нутгуудыг өргөнөөр оролцуулахад NEAR ХЭГ-ийн зүгээс тусалж дэмжихийг хүсэв. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нарийн бичгийн даргын албыг хаших болсноос хойш өөрийн хийж буй ажлыг танилцуулаад цаашид идэвхтэй тусалж дэмжинэ гэдгээ илэрхийлэв.


Элбэг дэлбэгийг бэлгэддэг “Осех” баяраар нарны бурханыг шүтэн дээдлэж байгалиа унаган төрхөөр нь нөхөн сэргээх зан үйлийг хийдэг бөгөөд энэ жил уг арга хэмжээнд түүхэнд байгаагүйгээр хамгийн их буюу 200.000 гаруй хүн оролцсон.


 

Нөгөөтэйгүүр NEAR-ын ХЭГ-ийн Чой Жү Хуа тэргүүтэй мэргэжилтнүүд энэ хугацаанд NEAR-ын гишүүн орон нутаг болох Гёнсанбүг мужийн ИТХ болон Сахагийн БНУ-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоорондын харилцаа хамтын ажиллагаа тогтоох санамж бичиг байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан.