동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын ХЭГ-ын төлөөлөл гишүүн орон нутаг болох Жолланам мужид зочлов2018-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 181204-05 전라남도 방문.jpg  

첨부파일

NEAR-ын ХЭГ-ын Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 12-р сарын 04-ний өдөр Жолланам мужийн захиргаанд зочилж Олон улсын хамтын ажиллагааны газрын ажилтан Сон Гён Илтэй уулзлаа.


Жолланам муж нь NEAR-ын 12-р Бүгд хурлаар ОХУ-ын Сахагийн БНУ-тай найрамдлын харилцаа тогтоож гэрээ байгуулахад NEAR-ын ХЭГ дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархан цаашид Жолланам муж Засгийн газрын шинэ умардын бодлогын дагуу ОХУ-ын Алс Дорнодын тойрог, Евразийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэхэд дэмжин ажиллахыг хүсэв.


Тус муж нь NEAR-ын Хөдөө аж ахуйн дэд хорооны зохицуулагчаар ажиллан NEAR-ын арга хэмжээнд идэвхтэй оролцдогт талархан цаашид Хөдөө аж ахуйн хороогоор дамжуулан “Хязгаар нутгийн хөгжил”, “Өмнөд-Умард-Оросын Хөдөө аж ахуйн төсөл” зэрэг арга хэмжээнүүд амжилттай хэрэгжихийг хүссэн.

 

 

Уулзалтад Жолланам мужаас Олон улсын хамтын ажиллагааны газрын ажилтан Сон Гён Ил, Олон улсын харилцааны багийн ахлагч Ким Сун Вон, ажилтан Жан Ү Жэ, Ким Сү Ми нар оролцсон бол ХЭГ-аас Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч Чой Жү Хуа, ажилтан Жон Ын Ён, ОХУ-ын төрийн албан хаагч Анастасия, Орос хэлний орчуулагч Артём нар оролцлоо.


Жолланам муж нь 2013 оноос өнөөг хүртэл Хөдөө аж ахуйн хорооны зохицуулагчаар ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 10-р Бүгд хурлаар NEAR-ын Бүгд хурлыг зохицуулагчийн үүргийг гүйцэтгэн Бүгд хурал болон Ажлын хэсгийн хорооны хурлыг амжилттай зохион байгуулж байсан.