동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын Алс Дорнодын бүс NEAR-ын гишүүн орон нутаг, Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны анхдугаар форум зохион байгуулагдлаа2018-11-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 출범식.jpg  

첨부파일

2018 оны 11-р сарын 07-09-ний өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хотноо зохион байгуулагдсан Солонгос-Оросын орон нутгийн хамтын ажиллагааны анхдугаар форумд ОХУ-ын Алс Дорнодын холбооны тойргийн 9 орон нутаг (NEAR-ын 7 гишүүн орон нутаг) оролцлоо. Форумын нээлтэд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүтэй Гадаад харилцааны яамны сайд Ган Гён Хуа, Худалдаа аж үйлдвэрийн яамны сайд Сон Юн Му зэрэг 17 орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч, ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн яамны сайд Александр Козлов, ОХУ-ын Алс Дорнодын тойргийн 9 орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, 2 орны бизнес эрхлэгчид мэргэжилтнүүд оролцсон.



Энэ удаагийн форумд ОХУ-ын Алс Дорнодын бүсийн орон нутгууд оролцсон бөгөөд NEAR-ын гишүүн орон нутгуудаас тус холбооны хурлын зохион байгуулагч Сахагийн БНУ-ын Ерөнхий сайд Владимр Солодов тэргүүтэй Магадан мужийн захирагч Сергей Носов, Хабаровск хязгаарын захирагч Сергей Фургал, Амур мужийн захирагч Василий Орлов Камчатка мужийн захирагчийн орлогч Марина Суббота, дараагийн форумыг зохион байгуулагч Приморийн хязгаарын орлогч дарга Богданенко Константин, Сахалин мужийн Эдийн засаг хөгжлийн яамны сайд Алексей Успенский нар тэргүүлэн нээлтийн ёслол, орон нутгийн дээд хэмжээний уулзалт, Пухан хотын тунхаг, бизнесийн хэсэг, хөрөнгө оруулалтыг татах үйл ажиллагаа зэрэг олон үйл ажиллагаанд оролцсон.


“Солонгос-Оросын орон нутгийн засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх нь” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдсан “Бизнесийн хэсэг”-т Амур мужийн захирагч Василий Орлов, Сахагийн БНУ-ын Ерөнхий сайд Владимр Солодов нар хөрөнгө оруулалтын төлөв байдлын талаар илтгэл тавьсан бол Камчатка мужийн засаг даргын орлогч Марина Суббота бизнесийн хамтын ажиллагааг дэмжихийн тулд Солонгос-Оросын орон нутгийн засгийн газрын үүрэг гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Мөн түүнчлэн орон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчид болон Оросын 30 гаруй бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн холбогдох мэргэжилтнүүд, Солонгосын бизнес эрхлэгч 100 гаруй төлөөлөгчид харилцан санал солилцсон.