동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын Сахагийн БНУ-ын Ерөнхий сайд NEAR-ын ХЭГ-т айлчлав2018-11-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진(직원포함).JPG  

첨부파일

Солонгос – Оросын орон нутгийн хамтын ажиллагааны анхдугаар форумд оролцохоор Гёнсанбүг мужийн Пухан хотноо айлчлан ирсэн ОХУ-ын Сахагийн БНУ-ын Ерөнхий сайд “Владимр Солодов” тэргүүтэй ажлын хэсэг 2018 оны 11-р сарын 08-ны өдөр 09:00-09:20 цагийн хооронд NEAR-ын ХЭГ-т айлчлан Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гёнтой ярилцлаа. Тус улс нь Хунань мужийн Жанжиажэ хотноо 2018 оны 10-р сарын 29-нд зохион байгуулагдсан 12-р Бүгд хурлаар 13-р Бүгд хурлын зохион байгуулагчаар сонгогдсон. 


Энэхүү уулзалтаар Ерөнхий сайд В.Солодов цаашид NEAR-ын хурлын зохион байгуулагч байгууллагын хувьд гишүүн орон нутаг хоорондын эдийн засаг, соёл гэх мэт олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхийн төлөө хичээнэ гэдгээ илэрхийлсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга мөн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Сахагийн БНУ-аас 3 сарын өмнө тус улсын төлөөлөгчийг NEAR-ын ХЭГ-т ажиллуулж эхэлсэн бөгөөд ХЭГ-аар дамжуулан гишүүн орон нутгуудтай хамтран ажиллах бэлтгэлээ хийж байна.