동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн салбар хорооны 2018 оны хурал зохион байгуулагдлаа2018-09-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 중국 4.jpg  

첨부파일

ЗХАНЗХ-ны Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн салбар хорооны хурал 2018 оны 9-р сарын 15-ны өдөр БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Солонгос, Хятад, Орос, Монгол 4 улсын 11 гишүүн орон нутаг болон эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгууллагын төлөөлөгч зэрэг 50 гаруй хүн оролцов. Тус хуралд эрэлтэд нийцүүлсэн дулааралтын эсрэг авах арга хэмжээ, Хятадын тоосонцорын бохирдлын микробын аэрозолийн судалгаа, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд Алтайн бүс нутгийн бага нүүрстөрөгчийн эрчим хүчний технологи зэрэг илтгэлүүд тавигдсан төдийгүй гишүүн орон нутгуудын төлөөлөлүүд санал бодлоо хуваалцлаа.
Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн салбар хорооны хурлыг 2012 оноос 2016 оны 8 сар хүртэл Дэгү хот хариуцаж байсан бол 2016 оны 9-р сараас эхлэн Шаньси муж хариуцан зохион байгуулж байна. 

ЗХАНЗХ-ны ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён 2018 оны 9-р сарын 16-ны өдрийн орой Тайюань хотын Ри Хуа зочид буудалд тус салбар хорооны хуралд оролцсон Ниншягийн хотон үндэстний ӨЗО-ны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Бай Ви Жонтой уулзаж ЗХАНЗХ-ны ажлын талаар санал солилцлоо. Ниншягийн хотон үндэстний ӨЗО нь Аялал жуулчлалын салбар хорооны зохион байгуулагч болох чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тэргүүтэй ажлын хэсэг 9-р сарын 17-ны өдөр Эрчим хүчний шинэчлэлийг хөгжүүлж байгаа Датун хотноо айлчлан хотын орлогч дарга Пон Сү Жинд бараалхан тус хотын аж үйлдвэрийн танилцуулгыг сонсож гадаад хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.