동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[ОХУ, Хабаровск хязгаар] Зүүн хойд Азийн бүстэй олон талын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.2017-12-21

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 하바와 헤이룽장 스포츠교류 확대.jpg   첨부파일 일본 온실단지.jpg  

첨부파일

첨부파일

Хабаровск хязгаар ба Хэйлонжан муж хооронд спортын чиглэлд 25 жил харилцаатай байсан бөгөөд голдуу бокс, чөлөөт бөхийн төрөлд хамтарсан сургуулилт хийдэг байжээ. Энэ чиглэлийн харилцааг өргөжүүлэх үүднээс бенди буюу орос хоккейн чиглэлд харилцаа тогтоохоор төлөвлөсний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл Бендигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хабаровск, Харбин хотуудад зохион байгуулна. Үүний тулд 2017 оны 12 дугаар сард Хабаровск хязгаарын холбогдох албаны хүмүүс Харбин хотод айлчлан Бендигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаарх туршлагаас хуваалцав. Орос-Японы хамтарсан JGC Evergreen компани Хабаровскт 2 үе шаттай хүлэмжийн цогцолбор байгуулна. JGC Evergreen компани Хабаровск хотын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулсан хамгийн анхны гадаадын компани бөгөөд 2015 оноос 1-р шатанд хүлэмжид хүнсний ногоо тариалж, 2016 оны 2-р дугаар сард анхны ургацаа авсан. Ургацын ногоог өнгөрсөн 3 дугаар сараас худалдаанд гаргажээ. Энэ жилээс 2-р шатанд хүлэмжийн цогцолборыг байгуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бөгөөд цаашид жилд 1300 тонн төмс, улаан лооль, өргөст хэмх зэрэг төрлийн ногоог тариалахаар төлөвлөжээ.