동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

Улаанбаатар - Эрхүү - Улаанбаатар чиглэлд хурдан галт тэрэг аялах боллоо.2017-12-18

Бичлэг оруулахadmin

Файл 첨부파일 몽골동정.jpg  

첨부파일

12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар-Эрхүү чиглэлийн хурдан галт тэргийн анхны аяллын нээлт боллоо. Улаанбаатар-Эрхүү чиглэлд 305, 306 дугаар галт тэргийг долоо хоногт гурван удаа буюу даваа, мягмар, бямба гарагт аялуулах болов. Өмнө нь Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэргээр зорчиход 40 орчим цаг явдаг байсан бол аяллын замдаа Сүхбаатар, Наушки болон Улаан-Үүд гэсэн гурван өртөөнд зогсох энэхүү галт тэргээр аялснаар ердөө 24 цагийн дотор зорьсон газраа хүрэх юм. Иргэдийн ая тухтай, хямд зардлаар зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү хурдан галт тэргийг аялуулах болсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа онцлов. Мөн тэрбээр, хурдан галт тэргийг аялуулж эхэлснээр манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурьдлаа.