동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR 2015-Олон улсын форум болж өнгөрлөө.2015-11-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 35.세션Ⅰ-1.jpg   첨부파일 14.홍보영상-2.jpg   첨부파일 58.세션Ⅱ-9.jpg   첨부파일 32.기념촬영-2.jpg   첨부파일 31.기념촬영-1.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

Тус форумыг 11 дүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл хотноо NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар болон Кёнхи их сургуулийн Олон улс, бүс судлалын институтээс хамтран зохион явуулав. “Зүүн хойд Азийн гамшиг ба гамшгийн эсрэг хамтын ажиллагааг байгуулах арга замыг эрэлхийлэх нь” сэдвээр Зүүн хойд Азийн гамшиг, улс орнуудын гамшгийн эсрэг үйл ажиллагааны талаар голчлон хэлэлцсэн бөгөөд орон нутгуудын гамшигтай холбогдох бодлогын талаар мэдээллийг солилцов. Форумд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Хятад 5 улсын 25 орон нутгийн гамшиг, онцгой байдлын албаны хүмүүс, холбогдох салбарын эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцов. Хуралд оролцогчид улс дамжсан байгаль орчны асуудал, зуд, цөлжилт зэрэг Зүүн хойд Азийн улс орнууд хооронд тулгарч буй гамшгийн талаар голчлон хэлэлцэв. NEAR-Олон улсын форумыг энэ жил 7 дахь удаагаа зохиож буй бөгөөд Зүүн хойд Азийн бүсэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн захиргаад хооронд хамтарсан арга зам гаргахын тулд 2007 оноос эхлэн жил тутам мөн 2 жил тутамд зохиож байна.