동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Газар тариалангийн хорооны 2 дахь удаагийн хурал болж өнгөрлөө.2015-10-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 농업분과위원회1.jpg   첨부파일 농업분과위원회2.jpg  

첨부파일

첨부파일

Тус хурал “Байгальд ээлтэй газар тариаланг тогтвортойгоор хөгжүүлэх арга зам” сэдвээр 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Жолланам мужийн Ённам сумд зохиогдов. Хуралд 5 улсын 19 орон нутгийн 60 төлөөлөгч оролцов. Хурлыг нээж БНСУ-ын Үндэсний Газар тариалан, шинжлэх ухааны хүрээлэнгийн Органик газар тариалан эрхлэлтийн хэлтсийн дарга Ким Сог Чоль “Солонгосын органик газар тариалалтын талаарх судалгаа ба технологийн тогтолцоо” хэмээх сэдвээр илтгэл тавив. Дараагаар нь Жолланам мужийн захиргааны Газар тариалангийн бодлогын хэлтсээс “Өндөр орлого бүхий био газар тариаланг хөгжүүлэх”төлөвлөгөөг танилцуулав. Мөн байгальд ээлтэй газар тариаланг эрхлэх талаар төрөл бүрийн илтгэл тавигдав. Энэ удаагийн хуралд Монгол улсаас орон нутгийн төлөөлөл олноор оролцсон бөгөөд шилдэг туршлага, технологийг нэвтрүүлэх талаар сонирхож байв. Хурлын дараах өдөр зочид тус мужид зохиогдож байсан “Олон улсын газар тариалангийн үзэсгэлэн”-г үзэж сонирхов.