동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Холбооны гишүүн болох Монгол улсын аймгуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.2015-09-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 몽골출장3.jpg  

첨부파일

○Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 9 дүгээр сарын 22-ны өдөр Холбооны гишүүн болох Монгол улсын аймгуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уг уулзалтад Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр , Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг , Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр нар оролцов. Ерөнхий нарийн бичгийн дарга Холбооны үйл ажиллагаанд Монгол улсын аймгууд идэвхтэй оролцож ирснийг онцлон дурдав. Мөн Холбооны үйл ажиллагааг цаашид сайжруулах зүйл их байна гээд удахгүй болох Ажлын хорооны хурал, NEAR Олон улсын форумын зарыг дуулгав. Уулзалтын үеэр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр Солонгосын аль нэг орон нутагтай шууд харилцаа тогтоох болон төрийн албан хаагчийг сургалтын хөтөлбөрт хамруулахад тусалж дэмжихийг Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсэв. Хэнтийн аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг аялал жуулчлалаар дамжуулан нутгаа хөгжүүлэх бодлоготойг дурдаад аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэйгээ уламжлав. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр аймгийн иргэдийг БНСУ-ын эмнэлгийн байгууллагуудад зуучлахад холбогдох мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэхийг хүсэв.