동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Тояама мужийн Аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх газрын даргатай уулзав.2016-05-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 도야마현 관광지역진흥국장4.JPG  

첨부파일

5 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Тояама мужийн захиргааны Аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх газрын дарга Гамэй Акинурид бараалхав. Аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх газрын дарга Гамэй Акинури Ерөнхий нарийн бичгийн даргад хандан Тояама мужид хүрэлцэн ирсэн болон тус мужаас зохион байгуулсан Байгаль орчны форумд оролцсонд талархал илэрхийлээд “Цаашид NEAR Холбоо ба Тояама муж хооронд хамтын ажиллагааг идэвхтэй явуулна гэдэгт найдаж байна” гэв. Хариуд нь Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Тояама муж бол тус холбооны байгаль орчны хороог хариуцлагатайгаар, үлгэр жишээ болохоор ажилуулдаг бөгөөд энэ удаагийн хурал Зүүн хойд Азийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна”гээд 9 дүгээр сард ОХУ-ын Иркутск мужид болох Холбооны Бүгд хуралд Тояама мужийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулахыг хүсэв.