동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Зүүн хойд Азийн орон нутгуудын байгаль орчны мэргэжилтнүүдийн хуралд оролцов.2016-05-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1 (1).jpg   첨부파일 1 (2).jpg  

첨부파일

첨부파일

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Япон улсын Тояама мужид болсон Зүүн хойд Азийн орон нутгуудын байгаль орчны мэргэжилтнүүдийн хуралд оролцов. Уг хуралд Япон, Солонгос, Орос улсуудын байгаль орчны салбарын 50 гаруй мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон баяр хүргэж үг хэлэхдээ “Энэхүү хурлыг зохион байгуулснаар гишүүн орон нутгуудын хамтын ажиллагаа нэг шат ахина гэдэгт найдаж байна” гэв. Мөн тэрээр хурлаас гарсан Тояамагийн шинэчилсэн тунхагтай холбогдуулан NEAR Холбооны салбар хорооны нэг болох Тояама мужаас хариуцан ажиллуулж буй “Байгаль орчны хороо”-г ашиглан байгаль орчны асуудалтай холбогдох үйл ажиллагааны үр дүнг танилцуулахын зэрэгцээ цаашид хийх үйл ажиллагааны чиглэлийг судлах санал тавив. Хурлын дараа болсон хүлээн авалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Тояама мужийн захирагч Иши Дакакизтэй уулзан NEAR Холбооны үйл ажиллагааг тусалж дэмжиж байдагт талархал илэрхийлээд энэ жилийн Бүгд хурал, Олон улсын форум зэрэг арга хэмжээнд Тояама мужаас оролцохыг хүсэв.