동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шааньси мужид айлчлав2016-05-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 산시성.JPG   첨부파일 산시성2.JPG  

첨부파일

첨부파일

5 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Шиан хотод айлчлахдаа Шааньси мужийн даргийн худалдааны асуудал хариуцсан орлогчид бараалхан Шааньси мужийг Холбооны гишүүнээр элсэх боломжтой хэмээн хэлэхийн зэрэгцээ тус мужтай NEAR Холбооны хүрээнд харилцаагаа нэмэгдүүлэх арга замын талаар зөвшилцөв. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Шааньси мужийн даргийн худалдааны асуудал хариуцсан орлогч Ляо Ин Лянтай уулзахдаа “9 дүгээр сард болох Холбооны Бүгд хуралд гишүүнээр элсэх юм бол Зүүн хойд Азийн орон нутгуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжтой. Цаашид тус Холбоо тэрхүү харилцаанд хамтын ажиллагааны холбогч гүүрийн үүрэг гүйцэтгэх болно” гэв. Хариуд нь Ляон Ин Лян орлогч “Шааньси муж бол Хятадын удирдагч Си Зинь Пиний санаачилсан 1х1 бодлогийг явуулах гол мужийн хувьд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжил дэвшлийн төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Иймд NEAR Холбоогоор дамжуулан олон улсын харилцаагаа улам бодитой явуулахыг хүсч байна” гэв.