동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Вэйнан хоттой нөхөрлөлийн харилцаат хотуудын арга хэмжээнд оролцов.2016-05-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 2.JPG   첨부파일 6.JPG  

첨부파일

첨부파일

5 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Вэйнан хоттой нөхөрлөлийн харилцаат хотуудын арга хэмжээнд оролцож тус орон нутгуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх талаар онцлон хэлэлцэв. Тэрээр БНСУ-ын Гүми хот, Германы Бад-Либейнштан хот, Хятад улс дотроо нөхөрлөлийн харилцаатай хотуудын төлөөлөл зэрэг 300 гаруй төлөөлөгчид оролцсон уулзалтанд баяр хүргэж үг хэлэхдээ “Даяаршиж буй өнөөгийн нийгэмд орон нутгийн захиргаадын бодитой бөгөөд шууд харилцаатай энэ үед Вэйнан хотод энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа нь их ач холбогдолтой юм. Цаашид NEAR Холбооны зүгээс ч орон нутгуудын харилцаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно” гэв. Уг арга хэмжээ болохоос өмнө Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Вэйнан хотын захирагч Ри Мин Вианд бараалхжээ. Вэйнан хотын захирагч Ри Мин Виан Жон Жэ Вон даргийг Шиан хотод Ерөнхий консулаар ажиллах хугацаандаа Вэйнан хотыг Солонгос улстай харилцахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлээд тухайн үед Гүми хот, Вэйнан хотын хооронд харилцаа тогтоосоноор одоо олон талаар харилцаа , хамтын ажиллагаа явуулж байгаагаа онцлон дурьдав.