동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга “Торгоны зам-2016” үзэсгэлэнд оролцов.2016-05-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 IMG_5314.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 5 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Шиан хотноо болсон “Торгоны зам 2016” үзэсгэлэнд оролцов. Тэрээр нээлтийн ажиллагаанд оролцож, “Энэхүү үзэсгэлэнд торгоны замын зэргэлдээ орших улс орнуудаас хүртэл оролцож байгаа нь тэдгээр улсууд хооронд харилцах, хамтран ажиллах сайхан боломж боллоо. Цаашид NEAR Холбоо энэ мэт харилцаа, хамтын ажиллагааны бодит арга замыг судлах шаардлагатай байна” гэв. Нөгөөтэйгүүр энэхүү үзэсгэлэнд БНСУ, Казакстан улс гол зочин улсаар оролцсон бөгөөд Солонгосын Аж үйлдвэр, худалдаа, нөөцийн яамны сайд тэргүүтэй төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчид оролцов.