동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Пухан хот дахь аж үйлдвэр, бизнесийн байгууллагуудад айлчлав.2016-05-13

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0021.JPG   첨부파일 DSC_0051.JPG  

첨부파일

첨부파일

5 дугаар сарын 12-ны өдөр Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд Пухан хот дахь аж үйлдвэр, бизнесийн байгууллагуудад айлчлав. Тухайлбал, Пухан хотын Бүтээлч эдийн засаг, инновацийн төвд айлчлан тус төвийн үүсгэн байгуулагдсан түүх, гол үйл ажиллагаа, амжилтийн талаар мэдээлэл авав. Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчид 2015 онд БНСУ-ын Шинэ санаа, гарааны бизнесийн уралдаанд түрүүлсэн бүтээл болох түргэн зуур ус халаагч төхөөрөмжийг ихэд сонирхон гадаадад экспортлох боломж, техникийн үзүүлэлт зэргийн талаар асууж сонирхож байв. Дараагаар нь Пухан хот дахь гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан аж үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй IBIDEN компанид айлчлан компаний түүх, үйл ажиллагаатай танилцаж, гадаадын хөрөнгө оруулагчдийн Солонгост ажиллаж амьдрах орчин нөхцөл болон Зүүн хойд Азийн орнуудын хөрөнгө оруулалтын бодит байдлын талаар асууж сонирхов. Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчид дээрх газруудаар айлчилсан нь бодит мэдээлэл өгсөн, ач холбогдолтой айлчлал байлаа гэж онцлон тэмдэглэж байв. Иймд цаашид Холбооны Хэрэг эрхлэх газраас тус газарт ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчдад зориулж холбогдох байгууллагуудад айлчлан туршлага судлах, мэдээлэл солилцох үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна.