동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Хэнан, Шаньси мужуудад айлчлав2016-07-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG   첨부파일 2.JPG  

첨부파일

첨부파일

7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон БНХАУ-ын Хэнан, Шаньси мужуудад айлчилж, удирдлагуудтай нь уулзан Холбооны Бүгд хурлын зарыг дуулгахын зэрэгцээ Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцов. NEAR Холбооны ууган гишүүн болох Хэнан мужийн захирагчийн орлогч Зао Чэн Чай Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вонтой уулзахдаа “NEAR Холбооны үүргийг сайтар ойлгож, удаан хугацааны турш Солонгос улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хичээж байна. Цаашид тус Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх болно” гэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Шаньси мужийн захирагч Ли Шяо Пэнтэй уулзахдаа тус мужийг NEAR Холбоонд гишүүнээр элсэхийг санал болгов. Хариуд нь Шаньси мужийн захирагч энэ талаар судлах болно. Цаашид тус Холбоогоор дамжуулан Шаньси мужийн өнө эртний түүх, нөөц баялагийг таниулахыг хүсч байна гэв.