동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийв.2016-07-12

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 움느고비아이막.JPG   첨부파일 돈드고비아이막.JPG   첨부파일 투브아이막.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

7 дугаар сарын 3-8-ны өдрүүдэд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Монгол улсын Дундговь, Өмнөговь, Төв аймгуудад ажлын айлчлал хийв. Айлчлалын зорилго нь тус холбооны гол үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ холбогдох асуудлыг хэлэлцэх, Бүгд хурал болон энэ жилдээ зохион байгуулах бусад арга хэмжээний зарыг хүргэх байв. Эхлээд Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраад бараалхан ирэх 9 дүгээр сард болох Бүгд хурлын талаар болон цаашид тус Холбооноос зохион явуулах үйл ажиллагаанд тусалж дэмжихийн зэрэгцээ идэвхтэй оролцохыг хүсэв. Дараагаар нь Дундговь аймгийн Засаг даргын орлогч Н.Мэндсайхан, Төв аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Цогбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт нартай уулзан мөн энэ жил болох Бүгд хурал, Залуучуудын форум зэрэг цаашдын үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулж, идэвхтэй оролцон тусалж дэмжихийг хүсэв. Мөн Төв аймагт айлчлахдаа 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орох Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, ажлын явцтай танилцлаа.