동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Кёнсанбүг муж-Иркутск муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд NEAR Холбооны төлөөлөгчид оролцов.2016-07-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0103.JPG   첨부파일 DSC_0143.JPG   첨부파일 DSC_0255.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

Кёнсанбүг муж-Иркутск муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээнд NEAR Холбооны төлөөлөгчид оролцов. Тус Холбооны гишүүн орон нутаг болох БНСУ-ын Кёнсанбүг муж ба ОХУ-ын Иркутск муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Тухайлбал 6 дугаар сарын 30-ны өдөр Кёнсанбүг мужийн Андун хотноо орших мужийн захиргааны ордонд 20 жилийн ойн нээлтийн ажиллагаа, Солонгос∙Оросын соёлын тоглолт боллоо. Энэхүү арга хэмжээнд Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Иркутск мужийн захирагч Сергей Левченко, ОХУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул Востроков зэрэг 500 гаруй хүн оролцлоо. NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон, гадаадаас томилогдон ажиллаж буй төрийн албан хаагчид оролцов. Ойн арга хэмжээний нээлтийн ажиллагаагаар хоёр талын харилцааны түүхийг харуулсан видео үзүүлсэн бөгөөд ирсэн зочид төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлсний дараагаар цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон хамтарсан мэдэгдэлд талууд гарынүсэг зурцгаав. Иркутск мужийн захирагч Сергей Левченко тэргүүтэй бизнес эрхлэгч, дуу бүжгийн чуулгын уран бүтээлч зэрэг 50 гаруй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Кёнсанбүг мужийн захиргааны ордон байгуулагдсны дараа ирсэн анхны зочид бөгөөд энэхүү арга хэмжээ нь хоёр талын нөхөрөлт харилцааг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой байв.