동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид ОХУ-д айлчлав.2016-06-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 rus-03.png   첨부파일 rus-02.png   첨부파일 rus-01.png  

첨부파일

첨부파일

첨부파일

6 дугаар сарын 14-19-ний өдрүүдэд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ли Сан Ги тэргүүтэй төлөөлөгчид Холбооны гишүүн орон нутгууд болох ОХУ-ын Красноярск хязгаар, Тувагийн БНУ-д мужид айлчилж, Холбооны Бүгд хурлын зарыг хүргэхийн зэрэгцээ энэ жилд болох гол үйл ажиллагааны талаар мөн шинээр гишүүн элсүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Красноярск хязгаарын Хөрөнгө оруулалтын бодлого, эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд А.Граматунов Холбооны Хэрэг эрхлэх газрын гишүүн Зүүн Хойд Азийн орон нутгуудыг Оросын орон нутгуудтай холбож өгөхийг хүсэхийн зэрэгцээ Солонгос улстай эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагаа явуулах талаар сонирхож буйгаа илэрхийлэв. Дараагаар нь төлөөлөгчид ОХУ-ын Тува улсын Засгийн Газрын Тэргүүний зөвлөх Е.В. Кара-салд бараалхан энэ жил болох гол үйл ажиллагаа, салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Тэрээр хариуд Холбооны Хэрэг Эрхлэх Газрын үйл ажиллагааг дэмжиж, холбогдох асуудалд нааштай хандаж судлах болно гэв.