동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Монгол улсад айлчлав.2016-06-24

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 mng_03.png   첨부파일 mng_02.png   첨부파일 mng_01.png  

첨부파일

첨부파일

첨부파일

6 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд тус газрын төлөөлөгчид Монгол улсын Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажлын айлчлал хийв. Айлчлалын зорилго нь тус холбооны гол үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ холбогдох асуудлыг хэлэлцэх, Бүгд хурал болон энэ жилдээ зохион байгуулах бусад арга хэмжээний зарыг хүргэх байв. 6 дугаар сарын 13-ны өдөр төлөөлөгчид Дорнод аймгийн засаг дарга М. Бадамсүрэнд бараалхан ирэх 9 дүгээр сард болох Бүгд хурлын талаар болон цаашид тус Холбооноос зохион явуулах үйл ажиллагаанд тусалж дэмжихийн зэрэгцээ идэвхтэй оролцохыг хүсэв. Дараагаар нь Сүхбаатайр аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хэнтий аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Ганболд тэргүүтэй аймгийн удирдлагуудтай уулзан мөн энэ жил болох Бүгд хурал, Залуучуудын форум зэрэг цаашдын үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулж, идэвхтэй оролцож тусалж дэмжихийг хүсэв.