동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ICLEI хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав.2016-06-20

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 0616 이클레이-NEAR.JPG  

첨부파일

6 дугаар сарын 16-ны өдөр NEAR Холбоо болон ICLEI(Тогтвортой байдлын төлөөх дэлхийн орон нутгийн байгууллага) хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Тухайлбал, NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон, ICLEI байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жинер Бан Бегин нар ICLEI-ийн Зүүн Азийн салбар төв буюу Сөүл хотноо харилцан мэдээлэл солилцох, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурцгаав. Талууд энэхүү санамж бичгийг байгуулснаар бүсийн тогтвортой байдлын талаарх мэдлэг, мэдээллийг солилцох, хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулах, харилцан үйл ажиллагааг дэмжиж ажиллах зэргээр гишүүн орон нутаг хоорондын харилцааг бэхжүүлж, цаашлаад Зүүн хойд Азийн ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Дашрамд, ICLEI нь дэлхийн 86 орны 1000 гаруй орон нутаг гишүүнээр элссэн байгууллага юм.