동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 6 дахь удаагийн Тэнгисийн эргийн хөгжлийн форум”-д оролцов.2016-06-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0075.JPG   첨부파일 DSC_0031.JPG   첨부파일 DSC_0013.JPG   첨부파일 DSC_0105.JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болсон 6 дахь удаагийн Тэнгисийн эргийн хөгжлийн форумд тус газрын төлөөлөгчид оролцлоо. БНСУ-ын Далайн аж үйлдвэрийн яам, Гёнсанбүг муж болон Пухан хотоос зохион байгуулсан энэ удаагийн форумд Солонгосын далайн эргийн бодлогын мэргэжилтэн бүхий 300 гаруй хүн оролцож, “Зүүн тэнгисийн эргийн эдийн засгийг хөгжүүлэхийн тулд далайн эргийн орон зайг үр ашигтайгаар ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Форумыг нээж Далайн аж үйлдвэрийн яамны сайд асан Юн Жин Сүг илтгэл тавьж, дараагаар нь далайн эргийн бодлого, далайн эргийн суулт нуралт, холбогдох техологи боловсруулах, далайн эргийг үр ашигтайгаар тохижуулах зэргийн талаар илтгэж, хэлэлцэв. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Зүүн хойд Азийн энэ чиглэлийн холбогдох орон нутгууд далайн эргийг үр ашигтайгаар ашиглах болон хамгаалан Зүүн тэнгисийн эргийн эдийн засгийг хөгжүүлэхийг хүсье” гэв. Нөгөөтэйгүүр 6 дугаар сарын 10-ны өдөр хуралд оролцсон зочид төлөөлөгчид Пухан хотын усан сувгийг үзэхээр усан онгоцоор аялав.