동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны 11-р Бүгд хурал амжилттай болж өнгөрлөө.2016-10-05

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 제11차 NEAR 총회 (1).JPG   첨부파일 제11차 NEAR 총회 (4).JPG   첨부파일 제11차 NEAR 총회 (3).JPG   첨부파일 제11차 NEAR 총회 (2).JPG  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү мужид болж өнгөрсөн тус хуралд Монгол, Орос, Солонгос, Хятад, Япон 5 улсын 30 орон нутгийн 150 гаруй хүн оролцлоо. Энэхүү хуралд Хятад улсын Шаньси, Шааньси, Анхүй мужууд, Өвөрмонголын ӨЗО анх удаа оролцохын зэрэгцээ Холбоонд гишүүнээр элсэв. Хурлаар гишүүний татварын журам мөрдүүлэх, сурвалжлагч гишүүн элсүүлэх зэрэг Холбооны үндсэн дүрмийн асуудлыг хэлэлцэж, Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хорооны зохицуулагчийг өөрчлөхөөр болов. Мөн тус Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээг зохион байгуулж энэ үеэр хамтарсан мэдэгдэл гаргасан. Дараагаар нь зочид төлөөлөгчид Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойн баярт зориулсан Гёнсанбүг мужийн найрал хөгжмийн чуулга болон Эрхүү мужийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзэж сонирхов. Холбооны тэргүүлэгч, Эрхүү мужийн захирагч Сергей Левченко холбооны 20 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэхдээ “ЗХАНЗХолбоо байгуулагдсаны 20 жилийн ойг угтан гишүүн орон нутгууд харилцаа хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэхийг хүсье” хэмээн онцлон хэллээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Тус холбоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд харилцан ашигтай, эрх тэгш зарчимд үндэслэн Зүүн хойд Азийн орон нутгуудын захиргаадын харилцаа хамтын ажиллагааг явуулахд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн бгөөд цаашид гишүүн орон нутгууд хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэхийн тулд дээд зэргээр хичээх болно” гэв.