동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Зүүн хойд Азийн залуу удирдагч форум амжилтай болж өнгөрлөө.2016-08-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0119.JPG   첨부파일 DSC_0002.JPG   첨부파일 KakaoTalk_20160808_153612814.jpg   첨부파일 DSC_0200.JPG   첨부파일 IMG_7250.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

첨부파일

8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Зүүн хойд Азийн залуу удирдагч” форум болж өнгөрсөн бөгөөд оролцогчид бүгд өндөр сэтгэгдэлтэй байв. NEAR Холбооноос удирдан БНСУ-ын Кёнжү хот дахь Дунгүг их сургуультай хамтран зохион байгуулсан энэхүү форумд Монгол, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг 5 улсын нийт 77 залуус оролцов. Энэхүү форумд оролцогчид 7 багт хуваагдаж , баг тус бүрт оногдсон Зүүн хойд Азийн талаарх сэдвийн дагуу хэлэлцэж санал бодлоо солилцов. Мөн форумын үеэр Кёнжү хот дахь Бүлгүгса Буддын хийд, Пухан хот дахь Ёныльдэ далайн эрэг зэрэг Солонгосын түүх, соёл амралтын газруудтай танилцав. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Энэхүү форумаар дамжуулан Зүүн хойд Азийн залуучууд харилцан нөхөрлөж, ирээдүйн шилдэг удирдагч, манлайлагчид болохыг хүсье” гэв.